Briefing Paper
Уулзалт, хураамж ба мэдээллийн урсгал: Монгол улсад уул уурхайн болон усны бодлогыг зохицуулах нь (Mongolian version of: Forums, fees and data flows - coordinating mining and water policy in Mongolia)
Schoderer, Mirja / Ines DombrowskyBriefing Paper (10/2021)
Bonn: German Development Institute / Deutsches Institut für Entwicklungspolitik (DIE)
DOI: https://doi.org/10.23661/bp10.2021
Engl. Ausg. u.d.T.:
Forums, fees and data flows: coordinating mining and water policy in Mongolia
(Briefing Paper 20/2020)
Dt. Ausg. u.d.T.:
Foren, Gebühren und Datenflüsse: Koordination der Bergbau- und Wasserpolitik in der Mongolei
(Analysen und Stellungnahmen 15/2020)
Эрдэс болон металл олборлох нь олборлолтод шаардлагатай усны хэмжээ, хаягдал ус хаях болон усны нөөцөд үзүүлэх боломжит бохирдлын хувьд усанд томоохон ул мөр үлдээдэг. Иймд уул уурхай болон усны салбар хооронд зохицуулалт хийх нь маш чухал. Уул уурхайн усны нөөц болон усны нөөцөөс хамааралтай орон нутагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой энэ хүрээний олон тооны хэрэгслүүдийг гаргасан байдаг. Үүнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ), эдгээр үйл явцуудад болон голын сав газрын менежментэд оролцогч талуудын оролцоог хангах, уурхайд хаягдал ус цэвэрлэх сэдэлжүүлэлтийн төлбөрийн схемүүд зэрэг багтана. Хэрэгсэл бүрт нэлээд хэдэн урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй учраас тэдгээрийг хэрэгжүүлэх эсэх, хэрхэн хэрэгжүүлэх нь үндэсний, бүсийн болон дотоодын байдлаас хамаарна.
Энэ судалгааны хураангуй тайланд Монгол улсыг бид жишээ судалгааны тохиолдол болгон авч, оролцогч талуудын оролцоо, хаягдал ус цэвэрлэх сэдэлжүүлэлт хоёр нь зохицуулалтыг сайжруулах үндсэн хоёр стратеги гэж үзнэ. Бид эдгээр стратегийг бодлогод хэрхэн хөрвүүлж, хоёр зэргэлдээ голын сав газарт бодитоор хэрхэн хэрэгжүүлснийг үнэлнэ. Ингэхдээ доогуур түвшний захиргааны нэгжүүд дэх хүн хүчний болон санхүүгийн чадавх, устай холбоотой мэдээллийн хүртээмжийг байгалийн нөөцийн үр дүнтэй засаглалын урьдчилсан нөхцөл гэж тусгайлан анхаарч үзнэ. Монгол улсын засаглалын систем олон тооны үйл явцуудаар оролцогч талуудын оролцоог хангадаг гэж заадаг бөгөөд хамгийн чухал нь голын сав газрын олон талт платформууд (ГСГОТП) болон БОНБҮ-ний журмын дагуу хийгддэг орон нутгийн хэлэлцүүлгүүдээр дамжуулан хангах гэдгийг бид олж тогтоосон. Гэхдээ
одоогоор судалгааны бүсийн ГСГОТП нь ихэнхдээ доогуур түвшний захиргааны ажилтнуудыг оруулан гишүүдээ шинэчлэх гэж байгаа ба энд орон нутгийн хэлэлцүүлэг бараг хийгддэггүй.Хаягдал усыг цэвэрлэх сэдэлжүүлэлтийн чиглэлээр Монгол улс 2019 оны зун Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан бөгөөд одоогоор хэрэгжүүлэх гарын авлагыг боловсруулж байна.Хүндрэлүүд нь сав газрын усны чанарын мэдээллийг цуглуулах болон хангалттай дээж авах, шинжилгээ хийх баталгаатай холбоотой. Энэ нь хамаарах мэдээллийг авах эсвэл үнэлэхэд хүндрэлтэй тулгардаг, доогуур түвшний захиргааны нэгжүүдийн хүн хүч, санхүүгийн чадавх хязгаарлагдмал байгаатай холбоотой. Бид дараах арга хэмжээг зөвлөж байна. Үүнд:
- Тэнцвэртэй хүртээмж болон платформ дахь хэлэлцүүлгийг хангахын тулд нийгэм, эдийн засгийн байдлын ялгааг харгалзан хувийн хэвшил болон иргэний нийгмийн төлөөллийг түлхүү оролцуулах хэлбэрээр ГСГОТП дахь оролцогч талуудын ялгаатай байдлыг бий болгох
- БОНБҮ-ний хүрээнд олон нийтийн хэлэлцүүлгийг идэвхжүүлэх (уул уурхайн лиценз авах болон БОНБҮ-г батлуулах гэх мэт) ба Засгийн газраас баталсан дүрэм, журмуудыг нээлттэй болгох, энэ хүрээнд хариуцлага тооцдог болох
- Усны мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох
- Уул уурхайн хаягдал усыг хаяхын өмнө цэвэрлэхэд урамшуулал олгохын тулд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хурдхан хэрэгжүүлэх
- Эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжийг нь бүрдүүлэхийн тулд доогуур түвшний захиргааны байгууллагуудыг чадавхжуулах ба ГСГОТП-д санхүүжилт олгох.
Kontakt
Cornelia Hornschild
Koordinatorin Publikationen
E-Mail Cornelia.Hornschild@idos-research.de
Telefon +49 (0)228 94927-135
Fax +49 (0)228 94927-130
Alexandra Fante
Bibliothekarin/Open Access-Koordinatorin
E-Mail Alexandra.Fante@idos-research.de
Telefon +49 (0)228 94927-321
Fax +49 (0)228 94927-130